Thursday, December 1, 2011

ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШVVН (THE)

(The definite article)
1.    the [ќЊ] : гийгVVлэгчээр эхэлсэн Vгийн өмнө : the book, the boy, the lady, the university, the union
2.    the [ќi] : эгшгээр эхэлсэн нэрийн өмнө : the American, the animal; мөн Vл дуудагдах h-ээр эхэлсэн Vгийн өмнө : hour, honour, honest; эхний Vе нь өргөлтгVй Vгийн h-ийн өмнө: the horizon тус тус хэрэглэгдэнэ.
I . Тухайлах ялгац гишVVн хэрэглэх тохиолдлууд
•    ЗVг чиг заасан : towards the North, in the North, гэвч: from north to south, from east to west гэх мэт тохиолдолд хэрэглэхгVй.
•    Газар орон болон арлын нэр олон тоонд : the East-Indies, the Netherlands, the Hebrides.


•    Гол мөрөн, нуур, далай, тэнгис, уулс олон тоонд : the Thames, the Atlantic, the Alps
•    Орчлонд ганц юмны нэрийн өмнө : the moon - сар, the earth - дэлхий, the sun - нар.
•    Өмнө нь дурдсан зVйлээ дахин давтах Vед : I bought a postage stamp yesterday. The stamp is very interesting.
•    Улс орны нэр нь republic, union, kingdom, states гэсэн Vгтэй бол : The United states of America - АНУ
•    Ямар нэг бVлэг юмыг ерөнхийд нь нэрлэх Vед : the English - англичууд, the old - хөгшчVVл, the wolf - чоно.
•    Нэр Vгийг тодотгож байгаа дэс тооны өмнө : the first week - эхний долоо хоног, the second floor - гуравдугаар давхар.
•    Хавсрал нэрийн давуу зэргийн өмнө : the highest mountain in the world - дэлхийн хамгийн өндөр уул.
•    Нэг гэр бVлийг бVхэлд нь нэрлэх Vед : the Smiths - Смитийнхэн
•    Сонин, найрал дуу, оркестр, поп хамтлагийн нэрийн өмнө : the Daily News, the Bach Choir, the Beatles
Сануулга : all, both, half, double, quite, twice - ын ард нь "the" байна. all the world, double the sum, all the money.
II . Тухайлах ялгац гишVVнийг орхих тохиолдлууд
•    Оноосон нэр (мөн poor, old, little, good, saint -тай) бол: poor Peter, little John
•    Цол хэргэм ураг төрлийн нэр бол : Аdmiral Nelson, King Richard, Queen Elizabeth, Uncle Sam, Dr.Miller
гэвч : the Queen of England гэх Vед хэрэглэнэ.
Санамж : Англи цол хэргэм биш бол the авна : emperor, czar, archduke, elector : the Emperor William, the Czar Peter I
•    Улс болон хотуудын нэр бол: Switzerland, Turkey, London,
гэвч : the London of today - гэх Vед хэрэглэгдэнэ.
•    Mount- , cape- , lake- , harbour- , bay- тай оноосон нэр байвал : Mount Everest, Cape Trafalgar, Lake Geneva, New York Harbour, Hudson Bay,
гэвч : the Cape of Good Hope гэх Vед хэрэглэгддэг.
•    Гудамж, талбай, гVVр, барилга оноосон нэртэй бол : Oxford street, Trafalgar square, Windsor castle, London bridge.
•    Тоолж Vл болох ерөнхий нэрийн өмнө : life, death, love, Earth, Heaven, Hell ; He was weary of life.
гэвч : the life of the whole nation гэх Vед ялгац гишVVн авна.
•    Нэр Vгийн өмнө тооны нэр, төлөөний Vг орвол : two boys, his friend, this room, some apples.
•    Church, school, college, prison, bisiness, chapel, hospital, market, sea, table, town, work, bed гэх мэт Vгс нь ерөнхий утгаар хэрэглэгдвэл : church is over, school begins, he was sent to prison, go to bed.
гэвч : тодорхой утгатай бол ялгац гишVVн хэрэглэгдэнэ : The school is near the church. - Сургууль сVмийн хажууд байдаг.
•    Материалын нэр : coal, iron , wood, gold : coal is important for export,
гэвч : the coal of Wales (Уэльсийн нVVрс) гэх мэтээр хэрэглэх нь бас бий.
•    Нэр олон тоонд байвал : cats, mice, dogs, birds : swallows are pretty birds.
гэвч : the swallows of this summer - энэ зуны хараацайнууд гэхчилэн ялгац гишVVн хэрэглэх тохиолдлууд байна.
•    Улирал, сар, өдөр : summer, March, Sunday : on Monday, in Winter, in April, at Christmas
гэвч : the last Sunday in August. гэх Vед хэрэглэнэ.
•    Шинжлэх ухааны тусгай салбарын нэрийн өмнө :
My brother studies algebra. - Ах маань алгебр судалдаг.
Photography is my hobby. - Фото зураг бол миний хобби.
Сануулга : "of"- ын тусламжтайгаар холбогдсон буюу тVVнтэй адил бVх тохиолдолд ялгац гишVVн авна.
the Cape of good Hope, The England I know is different from . . .









ЭС ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШVVН (А, AN)
(The indefinite article)
1.    a : гийгVVлэгчээр эхэлсэн Vгийн өмнө : a boy, a lady, a European
2.    an : эгшгээр эхэлсэн Vгийн өмнө : an animal, an english book,
мөн Vл дуудагдах h-ээр эхэлсэн Vгийн өмнө : an hour, an heir, an honour
эхний Vе нь өргөлтгVй Vгийн h-ийн өмнө : an historian
•    Анх яригдаж байгаа ба зөвхөн ганц тоонд байгаа тоологдох нэрийн өмнө : I have a pen. I see a dog.
•    Нэг төрөл зVйлийн юмыг нөгөөгөөс нь ялгахын тулд : a dof is domestic animal. ("нохой" гэсэн ерөнхий утгаар)
•    Мэргэжил, Vндэстэн, шашинтан бол : my brother is a painter, he is an englishman, she became a Protestant
гэвч : the title of (doctor), the rank of (general), the dignity of (senator)-ийн дараа эс тухайлах ялгац гишVVнгVй байна.
•    Хэмжээ, жин, цаг, тоолол бол : four shillings a yard, sixpence a pound, twice a year, four times a day
•    Тоо хэмжээ заасан тодорхой Vгийн өмнө : a million, a thousand, a dozen, a couple, a little
Санамж : "а" - нь half, such, quite, many (зарим нэг), rather, what - ийн ард байна : half a dozen - 6 ширхэг, such a good story - тийм сайн өгVVллэг.
"а" - нь as, so, too, how, however - ээр холбогдсон хавсрал нэрийн ард байна : as good a swimmer as I am - над шиг сайн сэлдэг хVн ; to heavy a weight - дэндVV хVнд жин ; too difficult a task - маш хэцVV даалгавар

No comments:

Post a Comment